Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн алба хаагчдад зориулсан орон сууцны үзэсгэлэн болов

Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Батлан хамгаалах яам нь хэд, хэдэн байгууллагатай санамж бичиг байгуулсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн алба хаагчдад зориулсан орон сууцны үзэсгэлэн болов
Цэргийн алба хаагчдад зориулсан орон сууцны үзэсгэлэн болов. Зураг: МҮОНРТ

Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Батлан хамгаалах яам нь хэд, хэдэн байгууллагатай санамж бичиг байгуулсан билээ. Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ХААН банкны удирдлагуудтай алба хаагч нартаа хөнгөлөлттэй зээл олгуулахаар гэрээ байгуулсан.

Хамгийн сүүлд Төрийн орон сууцны корпорацитай "Буянт-Ухаа-2" хорооллоос цэргийн алба хаагчдад квот олгуулахаар гэрээлсэн юм. Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл хамтран өнөөдөр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын танхимд орон сууцны компаниудыг урьж цэргийн алба хаагчиддаа танилцууллаа. Өөрөөр хэлбэл, хөнгөлттэй үнээр орон сууцаа борлуулах аж ахуйн нэгжүүд манай цэргийнхэнд танилцуулгаа хийж, ХААН банкныхан найман хувийн хөнгөлөлттэй зээлийнхээ талаар мэдээлэл өгөв. ХААН банкны Бизнес инкубатор төвийн захирал М.Батбаяр "Цэргийн алба хаагчид голчон манай банкаар үйлчлүүлдэг. Цалингаа ч манай банкнаас авдаг. Тэр утгаараа бид бүхэн цэргийнхэнд хөнгөлөлттэйгээр аль болох туслах талаас нь хичээж ажиллана. Та бүхэн орон сууцны хөнгөлттэй зээлийг манай банкаар дамжин авч болно" гэсэн юм.

Энэхүү үзэсгэлэнгээр барилгын 20 гаруй аж ахуй нэгж орон сууцаа танилцуулсан бөгөөд тэдний санал болгож ханш нь 1 метр квадрат нь 1.200.000-2.500.000 төгрөгийн үнэтэй байв. Батлан хамгаалахын салбарын удирдлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд банкнаас зээл авах шалгуур хангасан зарим алба хаагчдынхаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхөөр болсон байдаг юм. Үзэсгэлэнгээр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч, хурандаа А.Мөнхбат ангийнхаа алба хаагчдынхаа төлөө танилцуулга бүрийг цуглуулах бол зарим алба хаагчид орон сууц худалдаж авахаар урьдчилсан гэрээ байгуулж байв.

Б.Дулмаа

Хуваалцах