Цэргийн алба хаагчид иргэдийг саадгүй зорчиход тусалж байна
Зам, тээврийн сайдын тушаалаар энэ сарын 03-аас эхлэн Архангай аймгийн Тэрхийн гол дээрх бетонон гүүрний хөдөлгөөнийг зогсоогоод байсан.
Мэдээллийн алба

Зам, тээврийн сайдын тушаалаар энэ сарын 03-аас эхлэн Архангай аймгийн Тэрхийн гол дээрх бетонон гүүрний хөдөлгөөнийг зогсоогоод байсан. Тэгвэл Зэвсэгт хүчний алба хаагчид Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голд түр гүүр байрлуулжээ. Тэд зорчигчдыг саадгүй зорчиход нь одоо ч гэсэн тусалсаар байна. Түр гүүрийг байршуулснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 40 хүртэлх тоннын хязгаарлалттай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх боломжтой юм байна.
Тэрхийн голд тавьсан түр гүүрээр нэвтэрч буй жолооч та тээврийн хэрэгслийн жин, даацын хэмжээг хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.


















