Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн алба хаагчид Хүй долоон худагт ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид уламжлал ёсоор хурдан морины уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ арын албанд ч үүрэг гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн алба хаагчид Хүй долоон худагт ажиллаж байна
Цэргийн алба хаагчид Хүй долоон худагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид уламжлал ёсоор хурдан морины уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ арын албанд ч үүрэг гүйцэтгэж байна.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуягаар ахлуулсан нийслэл болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан Хурдан морины салбар хорооны удирдлагаар ажиллаж байгаа бол Зэвсэгт хүчний 013, 120, 326 дугаар ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид хурдан морины уралдааны бариа, гарааны хэсэгт үүрэг гүйцэтгэж, уяач, унаач болон наадамчин түмэнд дэмжлэг үзүүлж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах