Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог нэмлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас энэ онд нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо өмнөх жилүүдэд 60-70 хүн байсныг нэмэгдүүлж 122 болгон тогтоосныг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Т.Болдбаатар хэллээ.
Энэ онд Баянзүрх дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт 16, Хан-Уул, Налайх дүүрэгт тус бүр 13, Багахангай дүүрэгт найман иргэнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтов.
Эх сурвалж: НИТХ


















