Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн албыг дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг тогтооно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны сайдын Австрали улсад хийсэн айлчлалын тухай, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны хуулийг хэрэгжүүлэхээр гаргасан Засгийн г

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн албыг дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг тогтооно
Цэргийн албыг дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг тогтооно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны сайдын Австрали улсад хийсэн айлчлалын тухай, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны хуулийг хэрэгжүүлэхээр гаргасан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах, тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөр батлах тухай/ хэлэлцэнэ.

Мөн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм.

Түлхүүр үг:Цэргийн албыг дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг тогтооно
Хуваалцах