Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг сургалтад хамруулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны сургалт зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг сургалтад хамруулна
Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг сургалтад хамруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны сургалт зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ сарын 27-ноос зургаадугаар сарын 09-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

Сургалтад шаардагдах 10 сая 55 мянган төгрөгийн зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарт даалгалаа.

Хуваалцах