Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана

Нийслэлийн Засаг дарга “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай” А/408 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авч зургаадугаар сарын 3-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчн

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана
Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай” А/408 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авч зургаадугаар сарын 3-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд зохион байгуулахаар боллоо. Сургалтад шаардагдах бэлтгэл ажлын болон хоол, бичиг хэрэг, унааны зардлын 7 519 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газарт, хувцас, хэрэглэлийн зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа.

Түлхүүр үг:Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана
Хуваалцах