Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан боллоо

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан өчигдөр Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас Засаг даргын Тамгын газар, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтсүүдийн дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зохиолоо. Уг уралдаан нь төрийн албан хаагчдын дунд Монгол цэргийн баатарлаг түүхэн замнал, орчин

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан боллоо
“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан өчигдөр Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас Засаг даргын Тамгын газар, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтсүүдийн дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зохиолоо.

Уг уралдаан нь төрийн албан хаагчдын дунд Монгол цэргийн баатарлаг түүхэн замнал, орчин үеийн Зэвсэгт хүчний өнөөгийн хандлага, цэргийн албаны онцлогийг иргэд, залуучуудад өргөнөөр сурталчлахад түлхэц боллоо.

“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Аврагч” баг “Баярын жагсаал” дуугаар тэргүүн байр, Эрүүл мэндийн нэгдлийн “Энхийн төлөө” баг “Дайны жилийн сувилагч” дуугаар дэд байр, 15 дугаар хорооны “Хилчид” баг “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дуугаар гуравдугаар байрт орлоо.


Хуваалцах