Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн эмнэлэгийн удирдлагуудад үүрэг өглөө

Эмнэлэгийн хамрах цар хүрээг нэмэгдүүлж улсын клиник тал руу нь хөгжүүлэх талаас нь салбарын удирдлагын зүгээс ажиллаж байгааг энэ үеэр онцлоод эмнэлэгийн удирдлагуудыг эмчилгээндээ анхаарал хандуулахыг сануулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн эмнэлэгийн удирдлагуудад үүрэг өглөө
Цэргийн эмнэлэгийн удирдлагуудад үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн удирдлагуудыг өнөөдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хүлээн авч уулзаж, тодорхой чиглэлээр үүрэг өглөө.

Эмнэлэгийн хамрах цар хүрээг нэмэгдүүлж улсын клиник тал руу нь хөгжүүлэх талаас нь салбарын удирдлагын зүгээс ажиллаж байгааг энэ үеэр онцлоод эмнэлэгийн удирдлагуудыг эмчилгээндээ анхаарал хандуулахыг сануулсан юм. Ялангуяа, батлан хамгаалах салбарын иргэн-цэргийн харилцааны нэг төрөл бол цэргийн эмнэлэг, түүгээр үйлчлүүлж байгаа иргэд юм. Хэдийгээр цэргийн эмнэлэг маш их ачаалалтай ажилладаг ч гэлээ эмч, сувилагч, асрагч нар харилцаандаа анхаарч ёс зүйтэй, хүнлэг ёсоор өвчтөнд хандаж, өвчнийг нь илааршуулахын төлөө хичээн ажиллахыг анхааруулж байв.

Хуваалцах