Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн эмнэлгийн түүхийн танхим нээгдлээ

Монгол цэргийн үе үеийнхний түүх соёл, эд өлгийн зүйлийн арвин их сан хөмрөг бүхий Монгол цэргийн музейд Монгол цэргийн эмнэлгийн түүхийг харуулсан нэгэн шинэ танхим нээгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн эмнэлгийн түүхийн танхим нээгдлээ
Цэргийн эмнэлгийн түүхийн танхим нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн үе үеийнхний түүх соёл, эд өлгийн зүйлийн арвин их сан хөмрөг бүхий Монгол цэргийн музейд Монгол цэргийн эмнэлгийн түүхийг харуулсан нэгэн шинэ танхим нээгдлээ.

Хурандаа Р.Зориг даргатай Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олны бүтээлч үйл ажиллагаагаар бий болсон энэ танхимд шунгинах сум, тэсрэх дэлбэрэлтийн дундуур хүний амь аврах гэж үхэлтэй өрсөн тэмцдэг цэргийн эмнэлгийнхний дайны цагийн байдлыг харуулж, мэдрүүлэхүйц үзүүллэг, Монгол цэрэг армийн эмнэлгийн үе үеийн барилга байшингийн загвар, түүхэн мэдээ баримт, “цагаан хааны үеийн” рентгений аппарат, эм ороох боох материал зэрэг цэргийн эмнэлгийн түүхийг өгүүлэх эд өлгийн зүйлийг дэлгэн тавьсан байна.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан нээлтээ хийж байгаа музейн энэхүү шинэ танхим цэргийн эмнэлгийн түүхээс тольдох, танин мэдэх нэгэн гүүр байх болно.

Хуваалцах