"Цэргийн гавьяа"-ны одонгоо хүлээн авлаа
Дорнод аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баяр Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн юм. Монгол дайчдын талбайд Чойбалсан хотын цэргийн хүрээний анги нэгтгэлүүд хүндэтгэлийн парад жагсав. Хүндэтгэлийн жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга уншин танилцуулж, Дорнод аймгийн Цагдаагийн газрын туганд "Цэргийн гавьяа"-ны одонг зүүж, үнэмлэхийг Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа н.Ариунбатад гардуулан өгсөн юм. Ойн баярт Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, цагдаагийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн үе, үеийн ахмадууд оролцлоо. Баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор ойн арга хэмжээ үргэлжилсэн юм.


















