Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Халх голын цэргийн ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Халх голын цэргийн ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ нэгдүгээр сарын 5-нд Халх голын дугаар ангид хүрэлцэн очиж Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулан, ангийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэв.

Домогт Халхын голын цэргийн анги 1937 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Гурванбаян нэртэй газар анх байгуулагдаж байсан. Энэ жил ангийн түүхт 75 жилийн ой тохиож байна. Ийнхүү эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудад отрядын бие бүрэлдэхүүн оролцож хүндтэй гавъяа байгуулсан тус анги Цэргийн гавъяаны улаан тугийн эзэн боллоо.

Хуваалцах