Цэргийн инженерүүд шигшээ уралдаанд шалгарчээ
энэ сарын 10-ны өдөр явагдах шигшээ уралдаанд Монголын баг тамирчид ОХУ, БНХАУ, Беларусь улсын баг тамирчидтай өрсөлдөх аж
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд "Олон улсын цэргийн наадам"-ын нэг төрөл болох "Инженерийн томьёолол" тэмцээнд анх удаа оролцож байгаа. Тус тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Беларусь, Лаос, Пакистан зэрэг зургаан орон оролцсон бөгөөд өчигдөр болсон хэсгийн уралдаанд манай тамирчид амжилттай оролцож, шигшээд шалгарч үлдсэн байна.
Сонирхуулахад, энэ сарын 10-ны өдөр явагдах шигшээ уралдаанд Монголын баг тамирчид ОХУ, БНХАУ, Беларусь улсын баг тамирчидтай өрсөлдөх аж.


















