Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн холбоочид 100 жилийн ойгоо тэмдэглэлээ

Орчин цагийн Зэвсэгт хүчинд Цэргийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цэргийн холбоочид 100 жилийн ойгоо тэмдэглэлээ
Цэргийн холбоочид 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Орчин цагийн Зэвсэгт хүчинд Цэргийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэсэн юм. Цэргийн холбоочдын түүх, эзэмшсэн мэргэжил, гаргасан амжилт, бүтээлч үйл ажиллагаа нь цаг хугацаа, орон зайн хамааралгүй болгосон гэдгийг мэдрүүлж, нэгэн зуун жилийн бахархам түүх, бахдам амжилтыг онцолсон энэхүү баярт зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаанд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа, “Монголын цахилгаан холбоо” компанийн зүүн бүсийн дарга Б.Нарантуяа, доктор, профессор, бэлтгэл бригадын генерал Ч.Сосорбарам, бэлтгэл бригадын генерал П.Пүрэвбазар, бэлтгэл хурандаа Д.Энхбаатар, Монгол Улсын гавьяат холбоочин, чөлөөнд байгаа хурандаа Д.Рэнцэнханд нарын хүндэт зочид оролцлоо.

Мөн цахимаар 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн дарга, хурандаа Д.Пүрэвсайхан, чөлөөнд байгаа хурандаа Б.Шамбалжамц, доктор, бэлтгэл хурандаа Ч.Энхтөр нарын хүндэт зочид, Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын удирдлага болон холбооны мэргэжлийн офицер, ахлагч нар оролцсон юм.

Ёслолын ажиллагааны эхэнд “Цэргийн холбоочдын 100 жилийн дайчин уламжлал, өнөө ба ирээдүй” сэдэвт илтгэлийг ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа хэлэлцүүлсний дараа Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын мэндчилгээг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар уншиж танилцуулав.

Үүний дараа ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар хүндэт зочид, эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдад Цэргийн холбоочдын 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын даргын тушаалаар Цэргийн холбоог хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан бэлтгэл бригадын генерал П.Пүрэвбазар, Ч.Сосорбарам, бэлтгэл хурандаа Д.Энхбаатар, Р.Баярсайхан, Д.Манал, Ч.Энхтөр, чөлөөнд байгаа дэд хурандаа Х.Дагдан, хурандаа Н.Нямжаргал, ахмад Ш.Самбуу-Ёндон, сургагч ахлагч Ц.Болдбаатар нарын нэрийг “Цэргийн холбоочдын хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав.

Мөн хурандаа Р.Энхнасан даргатай “Радио электроникийн туршилт, судалгааны төв”, хошууч Н.Болдбаатар даргатай Зэвсэгт хүчний цэргийн удирдлага, автоматжуулалтын төв, дэд хурандаа Б.Хатанбаатар даргатай Удирдлагын байр, ахмад Р.Ганбаяр даргатай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн “Ерөө” зангилгаа, ахмад Э.Цэрэнчунт даргатай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн “Чулуут” зангилгааны хамт олныг ЗХЖШ-ын жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.

Хурандаа Б.Отгонбаяр (ЗХЖШ)

Хуваалцах