Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цэргийн насны залуусын эрүүл мэнд сайнгүй байна

Цэргийн насныхны, тодруулбал, 18-26 настай залуусын эрүүл мэнд сайнгүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн насны залуусын эрүүл мэнд сайнгүй байна
Цэргийн насны залуусын эрүүл мэнд сайнгүй байна. Зураг: МҮОНРТ

Цэргийн насныхны, тодруулбал, 18-26 настай залуусын эрүүл мэнд сайнгүй байна.

"Цэрэгт явъя" гэсэн залуус байгаа ч тэдний 10 гаруй хувь цэрэгт тэнцдэггүй. Иймээс энэ хувь хэмжээг буулгах арга зам хайхгүй бол жил ирэх бүр энэ тоо өсөх хандлагатай байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт хэллээ.

Mongolian National Radio · Цэргийн насны залуусын эрүүл мэнд сайнгүй байна

Залуусын амьдралын хэв маяг буруугаас шалтгаалж цэргийн насныхны эрүүл мэнд мууджээ.

Асуудал хаана байгааг мэдсэн учраас алдаагаа богино хугацаанд засах шаардлагатай гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт онцолж байлаа.

Энэ сэдвээр дэлгэрүүлэх “Цэргийн насны залуусын эрүүл мэнд доройтсон суурь шалтгаан” 8-11 хөтөлбөрийг тун удахгүй хүргэнэ.

Хуваалцах