Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн насныхны шилжилт хөдөлгөөнийг түр хориглолоо

Төв аймгийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 18-27-ны хооронд явагдахтай холбогдуулан 18-27 насны иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 10-ны хооронд түр хугацаагаар зогсоолоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн насныхны шилжилт хөдөлгөөнийг түр хориглолоо
Цэргийн насныхны шилжилт хөдөлгөөнийг түр хориглолоо. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 18-27-ны хооронд явагдахтай холбогдуулан 18-27 насны иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 10-ны хооронд түр хугацаагаар зогсоолоо.

Татлагын эхний ээлжинд 15 сум хамрагдах бөгөөд нэгдсэн татлага тавдугаар сарын 3-ны өдөр Зуунмод суманд болох юм. Шинээр татагдах болон гэрээт цэргийн албанд элсэгчид нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайн, ёс суртахууны төлөвшил, үүрэг даалгаврыг биелүүлэх чадвартай байх гэх мэтийг шалгуур үзүүлэлт болгож байгаа юм.Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 160 гаруй иргэн цэргийн алба хаажээ.

Хуваалцах