Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэлжээ

Увс аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 20-оос ирэх сарын 20-ны хооронд Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулжээ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудаас гадна 60 хүртэлх насны ахлах офицер, 55 хүртэлх насны дунд офи

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэлжээ
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 20-оос ирэх сарын 20-ны хооронд Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудаас гадна 60 хүртэлх насны ахлах офицер, 55 хүртэлх насны дунд офицер, ахлагч нар хамрагдах аж.

Иймээс эдгээр хүмүүс харьяа сум, багтаа иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, офицерийн үнэмлэх зэргээ аваачиж бүртгүүлэх ёстой гэнэ.

Цэргийн тоо бүртгэл нь цахим программд шилжсэн тул бэлтгэл үүрэгтэн өөрсдийн мэдээллээ оруулахын тулд идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уриалж байна.

Шинэчилсэн тоо бүртгэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах аж.

Хуваалцах