Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн штабынхан номын дуу сонсож байна

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын удирдлага, тоо бүртгэлийн офицерууд энэ өдрүүдэд Батлан хамгаалах яаманд номын дуу сонсож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн штабынхан номын дуу сонсож байна
Цэргийн штабынхан номын дуу сонсож байна. Зураг: МҮОНРТ

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын удирдлага, тоо бүртгэлийн офицерууд энэ өдрүүдэд Батлан хамгаалах яаманд номын дуу сонсож байна. 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг амжилттай зохион байгуулсан цэргийн штабынхан сургалтын үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхантай уулзаж Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай сайн хамтран ажиллах, ажлын бүтээмжээ дээшлүүлж, бүтээлч байх тухай ярилцлаа.

Мөн бүрэлдэхүүнд БХЯ-ны СБТГ-ын газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба саяхан УИХ-аар эцэслэн баталсан "Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс"-ийн онцлогийн тухай ерөнхий ойлголт өгсөн юм.

Хуваалцах