Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэргийн тангараг”-аа давтаж, тэргүүний офицер, ахлагчаа шагнав

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Мармал” баазад Монгол Улсын Зэвсэгт хүчний баг үүрэг гүйцэтгэж байгаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэргийн тангараг”-аа давтаж, тэргүүний офицер, ахлагчаа шагнав
“Цэргийн тангараг”-аа давтаж, тэргүүний офицер, ахлагчаа шагнав. Зураг: МҮОНРТ

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Мармал” баазад Монгол Улсын Зэвсэгт хүчний баг үүрэг гүйцэтгэж байгаа. Цэргийн хамгаалалтын ротын X ээлжийн баг ажиллагааны газар оронд хоёр дахь удаагаа “Цэргийн тангараг”-аа өнгөрсөн сарын 31-ний өдөр давтсан.

Ийн тэд ажиллагааны газар оронд үндсэн үүрэг гүйцэтгэлт, цэргийн алба, сахилга зохион байгуулалт, сургалт бэлтгэл, спорт, соёл, хүмүүжлээрээ хамт олноо, хошуучлан манлайлж амжилт гарган ажилласан “Тэргүүний офицер”, Тэргүүний ахлагч”, Тэргүүний тасаг” шалгаруулан шагнасан байна. Үүнд: “Тэргүүний офицер”-оор Сургалт, соёл хүмүүжлийн офицер ахлах дэслэгч Ц.Батхүү /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/, “Тэргүүний офицерын дэд байр”-нд ШНБ-ны III салааны захирагчийн орлогч дэслэгч А.Шагдар /Зэвсэгт хүчний 016 дугаар бригад/, “Тэргүүний ахлагч”-аар ШНБ-ны II салааны жолооч-буудагч дэд ахлагч /Зэвсэгт хүчний 065 дугаар анги, 104 дүгээр тусгай салбар/, “Тэргүүний ахлагч дэд байр”–нд ШНБ-ны III салааны оператор-буудагч ахлагч Г.Алтанзул / Зэвсэгт хүчний 325 дугаар анги, 304 дүгээр тусгай салбар/, “Тэргүүний тасаг”-аар ахлах ахлагч П.Чулуунбаатар захирагчтай ШНБ-ны III салааны II тасаг /Зэвсэгт хүчний 013 дугаар анги/ шалгарсан байна.

Мөн энэ үеэр цэргийн багийн удирдлага долоодугаар сард төрсөн арав, шинээр аав болсон хоёр алба хаагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ.

Хуваалцах