Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн тангараг давтаж, зарим байлдагч нарт дэд түрүүч цол олголоо

Зэвсэгт хүчний 327 дугаар анги билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээгч усан бар жилийн сар шинийн босгон дээр Цэргийн тангараг давтаж, зарим алба хаагч төрийн одон медаль болон салбарын шагналаар шагнагдсаныг гардуулан өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн тангараг давтаж, зарим байлдагч нарт дэд түрүүч цол олголоо
Цэргийн тангараг давтаж, зарим байлдагч нарт дэд түрүүч цол олголоо. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 327 дугаар анги билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээгч усан бар жилийн сар шинийн босгон дээр Цэргийн тангараг давтаж, зарим алба хаагч төрийн одон медаль болон салбарын шагналаар шагнагдсаныг гардуулан өглөө.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө медаль”-аар хошууч Ц.Батгэрэл, С.Сод-Эрдэнэ, ахмад Д.Мөнхзолбоо, ахлах дэслэгч Т.Мөнх-Эрдэнэ, дэслэгч Л.Мөнхчөдөр нар, “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль”-аар хошууч Ц.Батгэрэл, С.Сод-Эрдэнэ, ахмад Д.Мөнхзолбоо, сургагч ахлагч Э.Эрдэнэцогт, ахлах ахлагч Б.Ганзориг нар энгэрээ мялаав.

Мөн “Артиллерийн цэргийн 100 жилийн ойн дурсгалын медаль”-аар артиллерийн мэргэжлийн офицер, ахлагч нар шагнагдаж, ангийн захирагчийн тушаалаар цэргийн сургалт бэлтгэл, сахилга зохион байгуулалтаараа бусдыгаа манлайлж байгаа зарим хугацаат цэргийн алба хаагчдыг албан тушаал дэвшүүлж цэргийн цол олголоо. Байлдагч Ч.Дашпунцаг, Б.Билэгзаяа, А.Хувьтөгөлдөр, М.Батболд, Б.Бат, Б.Цогбаяр, С.Шинэхүү, Ц.Анхбаяр, Б.Баясгаланбаатар, Ш.Эрдэнэдүүрэн, Э.Одбаяр, Б.Ууганзаяа, Ч.Тулга, Э.Ган-Эрдэнэ, Б.Ариунболд, Б.Анхныбаяр, Д.Нэрэнхүү, Г.Ганбаяр, Ц.Хосбаяр, М.Төгөлдөр, С.Мөнх-Оргил, Б.Анар, Ц.Алтангэрэл, Э.Жавхлантамир, Ж.Дагвадорж, М.Гантулга, Б.Хатанбүүвэй, Ц.Хат-Орчлон нарт дэд түрүүч цол олгосон юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах