Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн "Шархад" хээрийн сургалтын төвд боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ, БНСУ-ын цэргийн их, дээд сургуульд суралцах сонсогчид болон Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад офицер, ахлагчийн албан тушаалд туршилтын хугацаанд томилогдон ажиллаж буй бүрэлдэхүүний цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн "Шархад" хээрийн сургалтын төвд боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Баасандамба, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан нарын хүндэт зочид, цэргийн тангараг өргөж буй бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай цэргийн тангараг өргөсөн сонсогчдод хандаж хэлсэн үгэндээ “Гадаадын цэргийн сургуульд суралцахаар хилийн чанадыг зорьж буй та бүхэн эрдэм, мэдлэгт шамдан суралцаж, ихийг сурч ирээд Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, Батлан хамгаалах салбартаа ихийг хийж бүтээнэ гэдэгт бид итгэл төгс байна.

Та бүхэн гадаадын их, дээд сургуулийн сургалтын тогтолцоо, түүний хөтөлбөр, тавигдах шаардлагад өөрсдийгөө нийцүүлэх хэрэгцээ бий болоод байгааг бид мэдэж байгаа. Хэлний мэдлэгээ сайжруулан өөрсдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн хариуцлагатай байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай” гэж захив. Тэрбээр үргэлжлүүлэн Батлан хамгаалах бодлогын шинэчлэл болон дээд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Цэргийн сургуулийн сонсогчдыг суралцах хугацаанд нь тэдэнтэй байнгын холбоотой байж боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг нь яамны удирдлага бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг онцлов.

Ташрамд дуулгахад, Цэргийн тангараг өргөсөн сонсогчид дээрх хоёр улсын талаас цаг үеийн нөхцөл байдал сайжирч, сургалт хэвийн явагдах хүртэлх хугацаанд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дамжаанд суралцах аж.

Хуваалцах