Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн тоо бүртгэл нийслэлд маргааш эхэлнэ

Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд маргааш эхэлнэ. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн тоо бүртгэл нийслэлд маргааш эхэлнэ
Цэргийн тоо бүртгэл нийслэлд маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл маргааш нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд эхэлнэ. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд, мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг.

Цэргийн бүртгэлд 18-50 насны бүхий л эрчүүд хамрагдах учиртай. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөгдөөд байгаа юм байна. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм.

Одоогоор Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудын цэргийн тоо бүртгэлийн ажлын бэлтгэл бүрэн хангагдаад байна.

Хуваалцах