Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн цагдаа нар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлээ хангаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний батальоноос 10, 30 км-ын марш болоод хүн нэг бүрийн бэлтгэл сургалтаар эхний 30-д жагссан цэргийн алба хаагчид цэргийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн цагдаа нар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
Цэргийн цагдаа нар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Зураг: МҮОНРТ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны хаалтын ёслол маргааш 16:00 цагт болно. Тус уралдааны арын албанд буюу холбоо, мэдээлэл, гал тогоо, орчуулга, соёл сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, эрүүл ахуй, аюулгүй байдал, харуул хамгаалалт, тээвэр, хангалт үйлчилгээ, гал тогоо, агт маллагаа зэрэг ажилд цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн цэргийн цагдаагийнхан сургуулийн район болоод тамирчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлээ хангаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний батальоноос 10, 30 км-ын марш болоод хүн нэг бүрийн бэлтгэл сургалтаар эхний 30-д жагссан цэргийн алба хаагчид цэргийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Хуваалцах