Цэргийн төв эмнэлэг хэвтэн эмчлүүлэх хэсэг, амбулаторийн үзлэг үйлчилгээгээ явуулж эхэлжээ
Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ.
Мэдээллийн алба

Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ. Тус эмнэлгийн үйлчилгээг иргэд, цэргийн алба хаагчдад түргэн шуурхай, найдвартай хүргэх үүднээс цахим хэлбэрт шилжүүлжээ. Энэ тухай Цэргийн төв эмнэлгийн сүлжээний инженер, дэслэгч Д.Ганбилэг хэлэхдээ “Цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд өвчний түүх болон бусад шаардлагатай бичиг баримтуудаа цаасаар барьж явах шаардлагагүй болж байгаа юм. Тухайн үйлчлүүлэгчийн, иргэний эмнэлэгтэй холбоотой бүх мэдээлэл нь нэгдсэн системийн дата баазад бүртгэгдэнэ. Ингэснээр шинжилгээний хариугаа ч мөн цахим хэлбэрээр хүлээн авах боломжтой” гэсэн юм.
Монгол Улсад “COVID-19”-ийн цар тахал дэгдсэнээс үүдэж Эрүүл мэндийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” албан даалгаврын дагуу Цэргийн төв эмнэлэг халдвар авсан иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Мөн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа болох хэвтэн эмчлүүлэх хэсэг, амбулаторийн үзлэг /поликлиник/ үйлчилгээг өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн явуулж эхэллээ гэж Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэвлэл “Соёмбо” сонин мэдээллээ.


















