Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн үүрэгтэн, офицеруудыг бүртгэнэ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг энэ оны 1 дүгээр сарын 06-аас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай захирамж гаргасан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн үүрэгтэн, офицеруудыг бүртгэнэ
Цэргийн үүрэгтэн, офицеруудыг бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг энэ оны 1 сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай захирамж гаргасан. Уг ажлыг зохион байгуулах хэсэг нь дүүрэг хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулах бөгөөд бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулах ажээ. Ажлын хэсгийн хуралдаан маргааш буюу 01 сарын 03-ны өдөр 09:00 цагт НЗДТГ-ын А танхимд болно.

Хуваалцах