Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг шөнийн цагаар хийж байна

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд Чингисийн талбайд ёслол төгөлдөр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг шөнийн цагаар хийж байна
Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг шөнийн цагаар хийж байна. Зураг: МҮОНРТ

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд Чингисийн талбайд ёслол төгөлдөр болно.

Жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 7-нд үүрийн 04:00 цагт цэргийн ёслолын жагсаалд оролцогчид Чингисийн талбайд бэлтгэлээ базаалаа. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командална. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байна.

Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, БХИС, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, ОБЕГ-ын 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Тэд энэ сарын 9-ний шөнө Чингисийн талбайд бэлтгэлээ дахин базаана.

Хуваалцах