Цэргийнхэн улаан бурхан өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэв
Засгийн газраас улаан бурхан өвчний дэгдэлтийг бууруулах хүрээнд 18-30 насны хүмүүсийг вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн билээ
Мэдээллийн алба

Засгийн газраас улаан бурхан өвчний дэгдэлтийг бууруулах хүрээнд 18-30 насны хүмүүсийг вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн билээ. Арга хэмжээний зардалд 948.3 сая төгрөгийг нөөцийн сангаас гаргахаар шийдвэрлэж аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан алба хаагчдаа нэгдсэн байдлаар өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэж байна.
Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын нэгдсэн төвийн сонсогч нарын 18-30 насны 60 гаруй залууст улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг өнөөдөр хийлээ. Энэ талаар БХЯ, ЗХЖШ-ын эмч Л.Цэцэгсайхан "Манай залуус 100 хувь хамрагдлаа. Цөөн тооны алба хаагчид өрхийн эмнэлэгтээ хийлгэсэн байна" гэж онцолсон юм. Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгж болон Зэвсэгт хүчний анги байгууллагууд ажилтан алба хаагч, байлдагч нараа улаан бурханы өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.


















