Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэг сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Наймдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэг сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа
Цэцэг сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Мөн Жаргалант сумын Бичигтийн постоор зорчих тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж, асуумж судалгааг авч зорчуулж байна.

Аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй иргэний шинжилгээний дээж, сорьцыг ЗӨСҮТ-д илгээсэн бөгөөд албан ёсны хариу нь өнөөдөр гарах юм.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Хуваалцах