Цэцэг суманд 130 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржина
Цэцэг сум хадлангийн талбайгүй учраас сумын малчид хэдийгээр өөрсдөө хадлангаа бэлтгэсэн хэдий ч хангалттай өвс, тэжээл нөөцөлж чадаагүй байна.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Цэцэг сум 150 гаруй малчин өрхтэй.
Сумын хэмжээнд 130 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржина.
Эрсдэлийн үнэлгээгээр аймгийн хэмжээнд өвөлжилт нэн хүнд түвшинд байна.
Цэцэг сум хадлангийн талбайгүй учраас сумын малчид хэдийгээр өөрсдөө хадлангаа бэлтгэсэн хэдий ч хангалттай өвс, тэжээл нөөцөлж чадаагүй байна. Цас орж хүйтэрвэл сумын алслагдсан бүсэд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна гэж Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Б.Баярсайхан ярилаа.
Mongolian National Radio · Цэцэг суманд 130 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржина


















