Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэг төвийн уулзвар дөрвөн зам болно

“Гудамж” төслийн хүрээнд өнгөрсөн онд нийт 11 уулзварыг бүрэн шинэчилж, дөрвөн замын уулзвар болгон өргөтгөсөн. Уг бүтээн байгуулалтын ажил энэ онд мөн үргэлжлэн хийгдэх бөгөөд бэлтгэл ажлууд өрнөж эхлээд байгаа юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэг төвийн уулзвар дөрвөн зам болно
Цэцэг төвийн уулзвар дөрвөн зам болно. Зураг: МҮОНРТ

“Гудамж” төслийн хүрээнд өнгөрсөн онд нийт 11 уулзварыг бүрэн шинэчилж, дөрвөн замын уулзвар болгон өргөтгөсөн. Уг бүтээн байгуулалтын ажил энэ онд мөн үргэлжлэн хийгдэх бөгөөд бэлтгэл ажлууд өрнөж эхлээд байгаа юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажлын зураг төсөл бэлэн болжээ.

Шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх юм.

Түлхүүр үг:Цэцэг төвийн уулзвар дөрвөн зам болно
Хуваалцах