Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цэцэг төвийн уулзварыг хаана

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил үе шаттайгаар хийгдэж буй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэг төвийн уулзварыг хаана
Цэцэг төвийн уулзварыг хаана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил үе шаттайгаар хийгдэж буй. Тус ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзварыг маргааш 20 цагаас энэ сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засвар, шугам хоолой солих ажил хийхээр болжээ.

Мөн Цэцэг Төвийн уулзвараас Төв шуудан хүртлэх уулзварыг энэ сарын 21-ний 06:00 цагаас ирэх долоодугаар сарын 05-ныг хүртэл хаах аж. Зам хаах хугацаанд тээврийн хэрэгслүүд зурагт заасан замаар хөдөлгөөнд оролцох гэнэ.

Хуваалцах