Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэг өвчнийг эмчлэх вакцин худалдан авахад шаардагдах мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Дундговь аймаг одоогоор 4000 тонн гар тэжээл, 449 тонн өвс бэлтгэж авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэг өвчнийг эмчлэх вакцин худалдан авахад шаардагдах мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ
Цэцэг өвчнийг эмчлэх вакцин худалдан авахад шаардагдах мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймаг одоогоор 4000 тонн гар тэжээл, 449 тонн өвс бэлтгэж авчээ. Аймгийн нөөцөд 78 тонн өвс, 20 тонн тэжээл байгаа бөгөөд Мал хамгаалах сангийн хөрөнгөөр 100 тонн өвс нэмж бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Аймгийн хэмжээнд хонины цэцэг өвчин таван суманд гарч, одоогоор гурван суманд намжсан байна. Гэвч Говь-Угтаал, Сайнцагаан суманд өвчний дэгдэлт намдаагүй байгаа бөгөөд хоёр суманд шаардлагатай байгаа 2000 тун вакцин нийлүүлэх, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах, Адаацаг, Эрдэнэдалай суманд үлийн цагаан оготно 30 мянган га талбайд устгахад 48 сая төгрөг зарцуулах шаардлагатай байгааг шийдвэрлэж өгөхийг аймгийн удирдлагууд ХХААХҮ-н сайдаас хүслээ.

Харин салбарын сайд дээр дурдсан асуудлуудыг хүлээн авч, зарим асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдэхээр болсон байна.

Хуваалцах