Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэгт нуур

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд байдаг цэнгэг устай жижигхэн нуур юм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэгт нуур
Цэцэгт нуур. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд байдаг цэнгэг устай жижигхэн нуур юм. Нуурын урт, өргөн 0.5 км орчим бөгөөд нуурын усны эзлэх талбай 2.5 км.

Нуурын ус тийм ч гүехэн биш бөгөөд эрэг орчим 1-1.5 метр. Энэ нуур гадагш, дотогш урсгалгүй. Нууранд бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Нуурын ёроолоос 0.8-1.1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд наран мандахад дэлбээлж, дотроос нь хурц тод өнгийн цагаан, ягаан цэцэг гарна.

Үүнийг харсан хүн нуурын мандал дээр том ногоон навч дэвсээд дээр нь цэцэг тавьсан мэт үнэхээр харц булаам харагдана. Бөлбөө цэцэг нь өглөө бүр дэлбээлж, орой бүр хумидаг байна.

Байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээлийг үзэхээр гадаад дотоодын жуулчид ихээр ирдэг болжээ.

Хуваалцах