Цэцэрлэг хотод спортын төрөлжсөн сургууль ашиглалтад оржээ
Архангай аймгийн Цэцэрлэг хотод 320 хүүхдийн суудалтай, 100 хүүхдийн дотуур байртай спортын төрөлжсөн сургууль ашиглалтад орж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн байна.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Цэцэрлэг хотод 320 хүүхдийн суудалтай, 100 хүүхдийн дотуур байртай спортын төрөлжсөн сургууль ашиглалтад орж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн байна. Тус сургууль нь спортын 11 төрлөөр гүнзгийрсэн сургалт үзүүлэх бөгөөд сургуулийн барилгыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хера констракшин” барьж гүйцэтгэжээ.
320 хүүхэд хичээллэх хүчин чадалтай энэ сургууль 2015-2016 оны хичээлийн жилд 500 гаруй хүүхдийг 1-12 дугаар ангидаа элсүүлэн сургаж эхлээд байна.


















