Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэг хотын хүн ам 23 мянгад хүрчээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотын хүн амын өсөлтөөс шалтгаалан төвлөрсөн цэвэр, бохир усны хэрэглээ нь гурав дахин өсч цэвэрлэх байгууламжийн даац хэтэрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэг хотын хүн ам 23 мянгад хүрчээ
Цэцэрлэг хотын хүн ам 23 мянгад хүрчээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Цэцэрлэг хотын хүн амын өсөлтөөс шалтгаалан төвлөрсөн цэвэр, бохир усны хэрэглээ нь гурав дахин өсч цэвэрлэх байгууламжийн даац хэтэрчээ. 2013 оноос хойш аймгийн удирдлагууд шинэ цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хийлгэж холбогдох яам, агентлагт нь өгснөөр цэвэрлэх байгууламж барих санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас шийдвэрлэхээр болсон байна.

2009 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр одоогийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж байсан. Тухайн үед Цэцэрлэг хот 16 мянган хүн амтай. Орон сууцанд амьдардаг 460 гаруй өрхтэй байжээ. Харин өнөөдөр төвлөрсөн цэвэр, бохирт холбогдсон 1300 гаруй өрхтэй болж, хотын хүн ам 23 мянгад хүрээд байна. Үүнээс шалтгаалан цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, ачаалал хэтэрч бохир халих, далан хооронд сэтрэх хүндрэл байнга гарах болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах