Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэг хүрэлцээгүй байна

Намар болж цэцэрлэгийн бүртгэл эхлэх үеэр тулгардаг бэрхшээл нь цэцэрлэг хүрэлцээгүй буюу хүүхдээ хамруулж чадаагүй эцэг эхчүүд гомдол бухимдал дагуулдаг. Энэ байдал зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд байдаггүй аж. Дархан хотын цэцэрлэгүүд бүртгэлээ э…

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэг хүрэлцээгүй байна
Цэцэрлэг хүрэлцээгүй байна. Зураг: МҮОНРТ

Намар болж цэцэрлэгийн бүртгэл эхлэх үеэр тулгардаг бэрхшээл нь цэцэрлэг хүрэлцээгүй буюу хүүхдээ хамруулж чадаагүй эцэг эхчүүд гомдол бухимдал дагуулдаг. Энэ байдал зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд байдаггүй аж. Дархан хотын цэцэрлэгүүд бүртгэлээ энэ сарын 23-нд авч эхэлнэ гэжээ. Тус хотын Нэгдүгээр цэцэрлэгийн үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнө эцэг эхчүүд дугаарлаж хоноод өглөө нь хүүхдийнхээ нэрсийг бичиж цэцэрлэгийн захиргаанд өгсөн боловч хүүхдийн тоо гүйцсэнээс хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чадалгүй үлдсэн байна. Улсын хэмжээнд хаа газар цэцэрлэг хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байгаа юм. Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгуудад нэмж цэцэрлэг барих хэрэгтэй гэж эцэг эхчүүд үзэж байна.

Хуваалцах