Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн 2000 орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ

Нийслэлийн 230 гаруй цэцэрлэгийн хоёр мянга орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн 2000 орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ
Цэцэрлэгийн 2000 орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 230 гаруй цэцэрлэгийн хоёр мянга орчим багш илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Хөдөлмөрийн тухай хуульд илүү цагийн хөлс олгох тухай заалт байсаар байхад Засгийн газрын 382-р тогтоол нэрээр Төрийн сангийн мэргэжилтнүүд энэ мөнгийг гацааж байна.

Иймээс хуультайгаа зөрчилдсөн энэ тогтоолоо эргэж харахыг Сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг багш нар өнөөдөр шаардлаа. Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Саранцэцэг ингэж ярилаа.

Нийслэлийн 230 гаруй цэцэрлэгийн хоёр мянга орчим багшаас гадна галч, манаачаар ажилладаг 600 гаруй ажилтны илүү цагийн мөнгө ч үүнд хамаатай. Олон хүний амьдралтай холбоотой энэ асуудалд бид анхаарч ажиллаж байгаа ч үр дүн гарахгүй хэвээр байна гэж тэрбээр хэлсэн юм.

Хуваалцах