Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн арга зүйч нарт танхимын сургалт зохион байгуулав

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэстэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цэцэрлэгийн арга зүйч нарт танхимын сургалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн арга зүйч нарт танхимын сургалт зохион байгуулав
Цэцэрлэгийн арга зүйч нарт танхимын сургалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэстэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цэцэрлэгийн арга зүйч нарт танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтад 32 арга зүйч хамрагдаж, гамшгийн тухай ойлголт болон гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.

Энэ үеэр Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны А/181 дүгээр тушаалаар баталсан “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр болон багшийн гарын авлагыг танилцууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах