Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн багш нарын тоо 2 дахин нэмэгджээ

Манай улсад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өссөөр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн багш нарын тоо 2 дахин нэмэгджээ
Цэцэрлэгийн багш нарын тоо 2 дахин нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өссөөр байна. Сүүлийн дөрвөн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо хоёр дахин нэмэгджээ. Үүнийг дагаад зарцуулдаг мөнгөн дүн 110 орчим тэрбум төгрөг байсан бол энэ жилүүдэд 220 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн таван жилийн өмнө улсын хэмжээнд 700 орчим цэцэрлэгтэй байсан бол одоо 1200 даваад байгаа гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэг үүссэн цагаас баригдсан тоо сүүлийн 4-5 жилд хоёр дахин нэмэгджээ.

Түүнчлэн дөрвөн жилийн өмнө сургуулийн өмнөх боловсролд дунджаар 5000 орчим багш ажилладаг байсан бол өдгөө улсын хэмжээнд СӨБ-д багшилдаг багшийн тоо 9000 болжээ. Энэ тоо ирэх жил 11000 болно гэсэн статистик тоо байгаа ажээ.

Хуваалцах