Цэцэрлэгийн багшийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш ангийн хүүхдээ зодсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсны дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан байна.
Мэдээллийн алба

Энэ хэрэгт дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд яллагдагч Д.Цэнд-Аюушт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг энэ сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.