Цэцэрлэгийн барилгыг 160 сая төгрөгөөр нураана
Харин одоогийн хуучин барилгыг буулгах ажилд шаардагдах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргах мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг гүйцэтгэх талаар албаныхан холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Мэдээллийн алба

ЧД-ийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах V цэцэрлэгийн хуучин барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж буулган шинээр 240 ортой барилга барихаар болсон. Шинээр барих цэцэрлэгийн барилгад шаардагдах 2.1 тэрбум төгрөгөөс 2014 онд шаардлагатай 544 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Харин одоогийн хуучин барилгыг буулгах ажилд шаардагдах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргах мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг гүйцэтгэх талаар албаныхан холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.


















