Цэцэрлэгийн барилгыг давхарлах замаар хүрэлцээг нь сайжруулна
Хоёроос таван насны хүүхдүүдийн цөөнгүй хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгааг эцэг, эхчүүд хэлдэг.
Мэдээллийн алба

Хоёроос таван насны хүүхдүүдийн цөөнгүй хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгааг эцэг, эхчүүд хэлдэг. Тиймээс зарим цэцэрлэгийн барилгыг давхарлах замаар хүрэлцээг нь сайжруулахаар төлөвлөж байна.
Энэ онд Улаанбаатар хотын 30 гаруй цэцэрлэгийн барилгыг мансардтай болгох юм байна. Эхний ээлжинд есөн цэцэрлэгийг сонгож аваад байгааг Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн П.Ундраа хэллээ.


















