Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл хүүхдүүдийг бүртгэхээр боллоо. Энэ жил наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд шинээр элсэгчдийг бүртгэх гэ…

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл хүүхдүүдийг бүртгэхээр боллоо. Энэ жил наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд шинээр элсэгчдийг бүртгэх гэнэ. Шинэ, хуучин элсэгчдийг ийнхүү ялгах нь хамран сурах тойргийг тодорхой болгох гэснийх ажээ. Хамран сурах тойрог гэдэг нь шинээр элсэх хүүхдүүдэд хамаатай юм. Тойргийн бус хэдий ч урьд нь цэцэрлэгтээ явж байсан хүүхдүүд тус цэцэрлэгтээ үргэлжлүүлэн явж болох аж. Өөрөөр хэлбэл, шинээр элсэх хүүхдүүд зөвхөн амьдран суугаа тойргийнхоо цэцэрлэгт бүртгүүлж явах учраас бүртгэлийн эмх цэгцийн тулд эхний таван өдрийг хуучин элсэгчдийг, сүүлийн гурван өдөр шинээр элсэгчдийг бүртгэх юм байна.

Хуваалцах