Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэг бүртгэж эхлэх гэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэг бүртгэж эхлэх гэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн цахим бүртгэл энэ сарын 22-ны 09:00 цагаас наймдугаар сарын 22-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдана.

  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа ирэх сарын 23-ны 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг эхэлнэ.

  • Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа энэ сарын 22-ноос ирэх сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

  • Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа ирэх сарын 26-наас 28-ны өдрүүдэд болно.

  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл ирэх сарын 26-28-нд, ажлын цагаар тус тус зохион байгуулна.

  • “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын утсанд мессежээр илгээнэ.

  • Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм байна.

Хуваалцах