Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ

Энэ жилийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-25-ны хооронд орон даяар явагдана.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн бүртгэл  наймдугаар сард эхэлнэ
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-25-ны хооронд орон даяар явагдана.

Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилээс өмнө 58 цэцэрлэг нэмж ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ингэснээр төрийн өмчийн 400 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулах аж.

Урьдчилсан тооцоогоор нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 99604 хүүхэд байгаагаас 70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ.

Мөн энэ жил цэцэрлэгт хамрагдах хүүхдийг зөвхөн өөрийн харъяа дүүрэг, хорооны цэцэрлэгт нь хамруулах бодлого барьж байгаа юм байна.

Түлхүүр үг:Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
Хуваалцах