Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79 хувь нь (59261) төрийн өмчийн, 21 хувь нь (16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Зураг: МҮОНРТ

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79 хувь нь (59261) төрийн өмчийн, 21 хувь нь (16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа юм. Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа аж. Тиймээс Боловсрол Шинжлэх ухааны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

Хуваалцах