Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Мэдээллийн алба

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 104,031 хүүхдийн бүртгэлийг баталгаажуулжээ. Нийт хамрагдах хүүхдийн 76,7 хувь цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.
Хоёр настай хүүхэд -22.762
Гурван настай хүүхэд -24.693
Дөрвөн настай хүүхэд -27.563
Тав настай хүүхэд -29.031 бүртгүүлсэн байна.
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.