Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн ээлжийн багш нарын саналыг сонслоо

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай санал солилцох,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн ээлжийн багш нарын саналыг сонслоо
Цэцэрлэгийн ээлжийн багш нарын саналыг сонслоо. Зураг: МҮОНРТ

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай санал солилцох, уулзалтыг зохион байгууллаа.Уулзалтад БШУЯ, нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл оролцож, ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудын саналыг сонсож, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.

Энэ хичээлийн жилд нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийн бүсэд байршилтай, бүлэг дүүргэлт өндөртэй 25 цэцэрлэгийн 60 бэлтгэл бүлэгт ээлжийн багшийг туршилтаар ажиллуулж байгаа. Ээлжийн оюутан-багш нь цэцэрлэгийн өдрийн дэглэмийн үдээс хойших хөгжөөн баясгах үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн хөгжлийг дэмжиж, багшлах арга зүйд суралцангаа ажиллаж байгаа юм.Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж буй дөрөвдүгээр дамжааны оюутнууд ээлжийн багшаар ажилласнаар мэргэжилдээ бэлтгэгдэх, дадлагажих, орлоготой болох, төгсөөд ажлын байраар хангагдах зэрэг олон давуу талтай гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах