Цэцэрлэгийн эрхлэгчид хууль бусаар мөнгө хураадаг байжээ
Нийслэлийн боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн боловсролын байгууллагын 2012-2013 санхүү, үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн боловсролын байгууллагын 2012-2013 санхүү, үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 10 сая 822 мянган төгрөгийн зөрчил илэрсэний 6 сая 557 мянган төгрөг нь баримтгүй зарцуулалт байсан байна. Энэхүү мөнгийг зарим цэцэрлэгийн эрхлэгч хандив нэрийн доор эцэг, эхээс хурааж, хууль бусаар зарцуулж байгааг тогтоожээ. Энэ талаар “Хурд” агентлагийн сэтгүүлч Т.Батчимэг мэдээлнэ.


















