Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх нь үр дүнтэй
Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгөнд 1650 төгрөг оногддог. Энэ үнийг 2012 оноос мөрдөж байна. Харин өнөөдрийн нөхцөлд энэ мөнгийг нэмэх шаардлага тулгарч байгааг албаныхан хэллээ.
Мэдээллийн алба

Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгөнд 1650 төгрөг оногддог. Энэ үнийг 2012 оноос мөрдөж байна. Харин өнөөдрийн нөхцөлд энэ мөнгийг нэмэх шаардлага тулгарч байгааг албаныхан хэллээ.
Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд 70 цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхчүүдээс санал авахад 70-аад хувь нь хүүхдийн хоолны мөнгийг нэмэх шаардлагатай. Үүний тодорхой хувийг эцэг, эхчүүд гаргая гэсэн байна.
Манай улсын мал сүргийн тоо толгой 56 саяд дөхсөн. Хүүхэд багачуудын идэж байгаа хүнсний тодорхой хувьд нь сүү, цагаан идээ оногддог. Гэтэл СХД-ийн төрийн өмчит 40 цэцэрлэгийн хүүхдүүд таван өдрийн гуравт нь цагаан идээ хэрэглэдэг байна.


















